“НИЙСЛЭЛИЙН ХӨГЖИЛ БА МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ОНОВЧТОЙ ШИЙДЭЛ” УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Монгол Улсын нийслэлийг хөгжүүлэхэд мэдээллийн технологийн дэвшилтэт боломжийг үр дүнтэй ашиглах зорилгоор “Нийслэлийн хөгжил ба Мэдээллийн технологийн оновчтой шийдэл” сэдэвт уралдаан зарлаж байна.

Ивээн тэтгэгч
Нийслэлийн засаг даргын тамгын газар

Санаачлан зохион байгуулагч
Мэдээллийн технологийн үндэсний парк,
Монголын Залуу Програмистуудын Холбоо

Нэг. Уралдааны зорилго:

Нийслэлийг хөгжүүлэхэд мэдээлэл, шуудан, харилцаа холбооны технологийн салбарын оруулах хувь нэмэр, гүйцэтгэх үүргийг олон нийтэд сурталчлан таниулах.
Нийслэлийг хөгжүүлэхэд мэдээлэл, шуудан, харилцаа холбооны технологийг ашиглах шинэ шийдэл, арга зам, санаачлага, туршлага, оновчтой санал, дүгнэлтийг гаргаж ирэх.

Хоёр. Хамрах хүрээ

Салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид, оюутан болон иргэд

Гурав. Шаардлага

Нийслэлийн хэмжээнд нэвтрүүлж болохуйц оновчтой шийдлүүд тусгагдсан байх.

Дөрөв . Үндсэн шалгуурууд

Уралдаанд оролцож буй оновчтой санал, шийдэл зэрэгт дараах үндсэн шалгууруудыг тавина. Үүнд:
- Сонгосон сэдвийнхээ хүрээнд өнөөгийн бодит байдал, шаардлага хэрэгцээг тусгасан байх
- Үр дүн нь тодорхой, бодитоор нэвтрүүлж болохуйц байх
- Оновчтой санал, шийдэл зэргийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон байдал, түүний үндэслэл, сонголтын оновчтой байдал

Тав. Бүртгэл

Уралдаанд оролцох оновчтой шийдлүүдийг 2010 оны 9 дүгээр сарын 09-ны өдрийн 19 цагаас 2010 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 18 цаг хүртэл baasandorj@itpark.mn имэйл хаяг болонwww.mit.mn вэб сайтаар бүртгэнэ.

Зургаа . Шалгаруулалт

Экспертүүд болон шүүгчид оролцож буй оновчтой шийдлүүдийг сонгон шалгаруулна. Үүнд:
1. Экспертүүд 89 хүн. Уралдаанд ирсэн бүтээлүүдэд 10 хүртэл оноо өгч, үндэслэлээ тайлбарлан бичнэ. Экспертүүд нийт 89 хүн байх ба дараах бүрэлдэхүүнтэй байна.

* Хамтран зохион байгуулж буй байгууллагуудын төлөөлөл, зохион байгуулагчид нийт 50 хүн,
* Салбарын нэр нөлөө бүхий 39 хүн,

2. Шүүгчид. Экспертүүдийн өгсөн оноо болон үндэслэлд “зөвшөөрч байна” эсвэл “зөвшөөрөхгүй байна” гэсэн тэмдэг өгнө. Шүүгчидийн тавиас дээш хувь нь зөвшөөрч байгаа тохиолдолд тухайн экспертийн оноог бодитой гэж үзэн сонгон шалгаруулалтанд ашиглана. Шүүгчид дараах бүрэлдэхүүнтэй байна.

* Мэдээллийн технологийн үндэсний паркын ажилтнууд,
* Монголын залуу програмистуудын холбооны “Бизнетворк” сүлжээнд 2010 оны 9 сарын 09-ны өдрөөс өмнө гишүүнээр элссэн (одоо 758 байгаа) гишүүд,
* 2010 оны 9 дүгээр сарын 09-нд уралдааны нээлтийн үйл ажиллагаанд урилгаар хүрэлцэн ирсэн хүмүүс,
* Хамтран зохион байгуулагч ТББ-уудын гишүүд

Шалгаруулалт явуулах зарчим:

* Имэйлээр ирсэн бүтээлүүдийг www.mit.mn сайт дээр байршуулна.
* Оролцогчид бүтээлээ www.mit.mn сайт дээр зааврын дагуу өөрсдөө оруулж болно.
* Эксперт болон шүүгч бүрт нэвтрэх нууц үгийг имэйл хаягаар нь явуулна.
* Экспертүүд болон шүүгчид www.mit.mn сайт руу нэвтэрч, санал өгнө.
* Экспертүүд оноо өгч, үндэслэлээ тайлбарлана. Шүүгчид өгсөн оноо болон үнэлгээнд “зөвшөөрч байна”, “зөвшөөрөхгүй байна” гэсэн тэмдэг өгнө.
* Уралдааны шалгаруулалт нийтэд ил байна.
* Уралдааныг дэмжигчид www.mit.mn сайтад санал сэтгэгдэл бичиж болно.
* Уралдааныг дэмжигчдээс тусгай дугаараар санал сэтгэгдэл авч, онлайнаар шууд харуулна.

Долоо. Шагнал урамшуулал
I байр - Өргөмжлөл, 1,5 сая төгрөг
II байр - Өргөмжлөл, 1 сая төгрөг
III байр - Өргөмжлөл, 0,5 сая төгрөг

Найм. Цаашид авах арга хэмжээ

Шалгарсан болон олон нийтийн дэмжлэгийг хамгийн их авсан оновчтой шийдлүүдийг сонгон нарийвчлан судалж, нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх арга замыг зохион байгуулагчид идэвхтэй эрэлхийлнэ.

Уралдааныг зохион байгуулах хороо
Холбоо барих утас: 323357, 88904006
И-Мэйл: baasandorj@itpark.mn, mypa_it@Yahoo.com,mr.gantsooj@mail.com
Вэб сайт: www.mit.mn