"PHP5 Symfony 3.0"-ийн сургалт

"PHP5 Symfony 3.0"-ийнсургалт

Монголын Залуу Програмистуудын Холбоо ТББ нь PHP5 Symfony фрэймворкийг вэб-д суурилсан програм хангамж хөгжүүлэхэд хэрхэн оновчтой ашиглах талаар практикт суурилсан сургалтыг явуулах гэж байна.

Сургалтын агуулга болон хэлбэр

Сургалтыг Symfony-ийн үндсэн онолуудаас гадна, илүү практикт суурилсан хэлбэрээр туршлага солилцох, мэдлэг дамжуулах, чөлөөт ярилцлага явуулах, дасгал хийх зэрэг байдлаар явуулна. Онолууд англи хэл дээрх слайдаар монгол тайлбартайгаар явагдана. Сургалтын хугацаанд нэг бүрэн төслийг хийж дуусгана.

Сургалтанд хамрагдсан сурагчдад дараах мэдлэгүүдийг олж авч, практикт хэрэгжүүлэх чадвар эзэмшүүлнэ. Үүнд:

·         Symfony3.0суурилуулж, тохиргоо хийх

·         MVC бүтцийн талаар дэлгэрэнгүй ойлголттой болох

·         Symfony3.0програм шинээр үүсгэж, бүтээх

·         Controller Layer түвшнийг ангилж сурах

·         Тэмплэйт болох харагдах байдлыг ашиглаж сурах (View Layer)

·         URL-ийг хэрхэн цэвэрхэн, ойлгомжтой, богинохон байлгах

·         Өгөгдлийн сантай объект хандлагат байдлаар ажиллах

·         Форм-той ажиллах, Validation-ийг автоматжуулах

·         AJAX ашиглан вэбээ улам хэрэглээ өндөртэй болгох

·         Вэб програмаа илүү хурдан болгох, кэйшлэх

·         Олон хэл дэмждэг бүтэцтэй ажиллах

·         Админ буюу вэбийн удирдлагын хэсгийг автоматаар үүсгэх

·         Нэмэлт бэлэн plugin ашиглаж сурах

·         GIT-ийн тухай ойлголт

Мөн дараах сэдвүүдээр чөлөөт ярилцлагуудыг хийнэ.

·         PHP5 олон улсын сертификат авах талаар зөвлөгөө

·         Symfony-ийн ирээдүй ба боломж

·         Web 2.0 тухай ойлголттой болох, хэрхэн хөгжүүлэх талаар

·         Дэлхийн web 2.0 бизнесийн орчин, Монголд интернэт бизнесийн чиглэлээр ажиллах

·         Вэб аппликешн бүтээхэд анхаарах зүйлс

Сурагчдад тавигдах шаардлага

ü  Илүү бүтээлч, хурдан, найдвартай, стандарт-д нийцсэн вэб аппликешн бүтээххүсэлтэй

ü  Вэб програмчлалын суурь мэдлэгтэй

ü  HTML, CSS, Javascript-ийн суурь мэдлэгтэй

ü  Програмчлалын ямар нэг хэлийг эзэмшсэн

ü  Ямар нэгэн өгөгдлийн баазтай ажиллаж чаддагбайх

Сургалтын хугацаа

2017оны 7сарын 17-нд эхлэнэ. Нийт 30цаг + Практик

Сургалтажлын өдөр бүр18:30-21:30 хооронд явагдана.

 

Сургалтын төлбөр:

Нэгхүн: 150$

 

Хөнгөлөлт:

Монголын Залуу Програмистуудын Холбооны гишүүнчлэлийн карттай бол 20%-ийн хөнгөлөлт эдэлнэ.

 

Бүртгэл

Монголын Залуу Програмистуудын Холбооны ТББ-ын цахим хуудас болон өөрийн биеээр ирж бүртгүүлэх боломжтой.

Холбоо барих

Э-шуудан: info@mit.mn
Утас: 8807-9179, 9913-0033
Хаяг: СБД, Атимос 48, 15 давхар