Залуу програмистууд салбарынхаа талаар хэлэлцэнэ

Өнөөдөр 19.00 цагаас Монголын Залуу Програмистуудын Холбооны Удирдах зөвлөлийн хурал болно. Тус холбоо нь Монгол Улсын мэдээллийн технологийн салбарт ажиллаж байгаа болон энэ чиглэлээр ажиллах хүсэлтэй залуу мэргэжилтэн, боловсон хүчний мэдлэг, ур чадварыг олон улсын төвшинд хүргэх, тус салбарт ажиллах сонирхолтой хувь хүмүүс, аж ахуйн нэгж байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих үндсэн зорилготой аж. Хурлаар холбооны дараагийн ерөнхийлөгчийг сонгох бөгөөд цаашид үйл ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэх талаар хэлэлцэх юм байна.