Монгол залуус “Ухаалаг гар утас” –ны шинэ ертөнцийг бүтээж байна

Монголын vvрэн холбооны анхдагч Мобиком Корпораци, Мэдээллийн Технологийн Vндэсний Парк, Монголын Залуу Програмистуудын холбоо, Монгол Контент  компани хамтран “МОНДРОЙД-2011” буюу ухаалаг гар утсанд зориулсан програм, тоглоом хєгжvvлэх уралдааныг энэ чиглэлээр vйл ажиллагаа явуулж буй компаниуд, одоогоор суралцаж байгаа оюутан залуусын дунд амжилттай зохион байгууллаа. Мэдээллийн технологийн салбарт vргэлж шинэ vйлчилгээг нэвтрvvлж, монголынхоо хэрэглэгчдийг Дэлхийтэй хєл нийлvvлэх vйлсэд том хєрєнгє оруулсан Мобиком Корпораци анх 2009 оноос 3G єндєр хурдны интернэтийг нэвтрvvлсэн ба та бидний сайн мэдэх Самсунг, HTC, Nokia брэндvvдийн ухаалаг гар утсыг борлуулж байгаа билээ.

 

 

 

Монгол залуус “Ухаалаг гар утас” –ны шинэ ертєнцийг бvтээж байна

XXI зууны жинхэнэ глобальчлагдсан, боловсролтой монгол хvн  интернэтийн ертєнцєєр чєлєєтэй аялах, єєрийн зав, ажил хєдєлмєрєє хєнгєвчлєх гээд олон vр ашигтай зvйлийг 3G vйлчилгээнээс мэдэрч болно.  Уралдааны гол зорилго нь ухаалаг гар утасны  хэрэглэгчдэд мэдлэг єгєх, хэрэглээг єсгєх, Монгол хэл, агуулга бvхий програм хамгамж тоглоомын vйлдвэрлэлийг нэмэгдvvлэх,  хєгжvvлэгчдийн бvтээлийг олон нийтийн хvртээл болгохыг эрмэлзжээ. 

Тэмцээний vеэр програм хєгжvvлэгчдэд санаа єгєх vvднээс бvтэн хоёр сарыг дамнаж долоо хоног тутам єєр єєр сэдвээр шинэ санаа гаргасан оролцогчдыг урамшуулсан юм. Тухайлбал эхний долоо хоногт "Кино театрын онлайн билет захиалгын систем", хоёр дахь долоо хоногт "Онигооны аппликейшн буюу "Инээцгээе", Гурав дахь долоо хоногт "Анхны тусламж", Дєрєв дахь долоо хоногт "Єндєр зэрэглэлийн рестораны зєєгчийн аплекейшний" санаа, сvvлийн долоо хоногт "Ерєнхийлєгчєє аваръя (хєгжилтэй апп)" тус тус шалгарч Мобикомын шинэ гарсан Есєєр дэгжиж дєрвєєр батажсан 94 дугаарын....0505, ....0404, ....0303, ....0202, ....0101 гэсэн азын дугааруудын эзэн болжээ. 

Харин сvvлийн шатны шалгаруулалтад сэдэв vл харгалзан шилдэг 40 бvтээл таван сая тєгрєгийн тєлєє єрсєлдсєнєєс гадна оюун ухааныхаа ид хавыг гайхуулжээ.  Монгол залуусын сэтгэлгээ єнєєдєр ямар тvвшинд хvрснийг энэхvv уралдаанаас харж болохоор аж. Гэхдээ “хvн хэлэхээс наашгvй” гэгчээр хэдий чинээ шинэ сайхан зvйл бvтээсэн ч ил гаргаж, олонд хvргэхгvй бол тэднийг хэн ч vл анзаарна. Чухамхvv тэдний олны ємнє бvтээлээ дэлгэх боломжийг Мобикомын хамт олон тавьж єгч байна. Бид энэхvv уралдааны сvvлийн шатны шалгаруулалтын талаар сурвалжлахаар Теди тєвийн хоёрдугаар давхарт байрлах М клубыг зорьсон юм. Єдгєє бvх насныхны чєлєєт цагаа vр бvтээлтэй єнгєрvvлэх орох дуртай газрынх нь нэг болсонсон М клуб хэний ч сэтгэл татам єнгє загвар, дизайны гоёмсог шийдэл  бvхий тансаг орчин, найрсаг vйлчилгээ нь орсон хvнийг буцаж ирэх хvслийг тєрvvлнэ. Тус М vйлчилгээний газрын М кино театрийн танхимд єдрийн 12:00 цагаас уралдааны шалгаруулалтад оролцохоор ирсэн залуус илтгэлээ тавьж, зохион бvтээсэн шинэ санаануудаа гар утсан дээрээ туршин vзvvлж эхэллээ. Vнэхээр хэний ч санаанд оромгvй шинэ шийдлvvд анхнаасаа сонирхол татах аж. 

 



М кино театрийн танхимын улаан суудлыг оролцогч залуус дvvргэжээ. Бие биенийхээ хийсэн бvтээлийг шимтэн харцгааж урмын алга ташилт нижигнэх нь vе vе бороо мэт сонсдоно.  Эдний ийнхvv бvтээсэн санаанууд цєм хэрэглэхэд нэгэнт бэлэн, тэр ч атугай Олон Улсын зах зээлд нийлvvлэхэд боломжтой болсон талаар шvvгчид хэлж байсан юм. Тэднийг 7 шvvгч шvvж, нэлээд олон шалгуур тавьж байлаа. Шvvгчдийн бvрэлдэхvvнд энэ Мобиком Корпорацийн Маркетингийн газрын менежер Авирмэд, Технологийн газрын менежер Зоригт, Мэдээллийн технологийн Vндэсний Паркийн Хамтын ажиллагаа, судалгаа, хєгжлийн захирал Ууганбаяр, технологийн судлаач Тамир, Мобиком, Залуу програмистуудын холбооны ерєнхийлєгч Ганцоож, Залуу програмистуудын холбооны Мєнхбат, Монгол Контент компаний менежер Дэлгэрдалай нар хvрэлцэн ирж залуусын бvтээлд нийт 9 шалгуураар 1-5 оноогоор тус бvрнээ дvгнэж санаа бодлоо нэмэрлэж байлаа. 
 

Монголын боловсролын салбарт нэгэн шинэ vйлчилгээ нэвтрэх нь


Тэмцээнд хувиараа болон баг хамт олон, компаниас бvтээлvvдээ ирvvлжээ. Бvтээлийн танилцуулга эхлээд дундаа орж байхад шvvгчид, тэнд байсан олны анхаарлыг татсан нэгэн бvтээл бол “Цагаан толгой” хэмээх М Смарт багийн оролцогч Ж.Мєнхгэрэлийн шинэ санаа байсан. Тэрбээр энэ бvтээлээ Интерпрэсс компаний захиалгаар зохион бvтээжээ. Мєн Монгень дунд сургуулийн монгол хэлний багш нартай хамтран судалгаанд тулгуурласан аж. 6-12 насны хvvхдэд зориулсан энэхvv бvтээлийн гол онцлог нь хvvхэд багаасаа техник дээр ажиллах сурах, мєн багш, эцэг эхийн тусламжгvйгээр єєрийн сонирхсон vг, vсгийг зєв дуудлагаар сонсох боломжтой гэнэ. Гар утсан дээрээ vйлдлийг гvйцэтгэж vзvvлэхэд ямар ч гацалтгvй, утасны дэлгэцний мэдрэгчээр хvссэн зvйлээ хайхад тєвєггvй гарч ирж байх юм. Энэхvv бvтээл нь одоогоор зах зээлд нэвтрээд эхэлчихсэн, интернэтээр долоо хоногийн хугацаа нь 550 тєгрєгєєр худалдаалж байгаа юм байна. Энэ бол тэмцээнд оролцогч 40 залуусын нэг тєлєєлєл нь. “Цэцгийг єдєр бvр услах хэрэгтэй” хэмээн их зохиолч Д.Нацагдорж нэгэнтээ хэлжээ. Тэдгээр залуусын шинэ санаа, бvтээлvvдийг шvvгчид ихэд сайшаан урамшуулж цаашдаа улам хєгжvvлэхийг захиж байв. Хамгийн гол нь хvvхдэд зориулсан гэдэг утгаараа хэрэглэхэд маш хялбар байх талаас нь анхаарах нь зvйтэй санагдаж байлаа. Бас зарим нэгэн компаниуд хамтарч ажиллахаа ч энэ vеэр дурдсан. Тvvнчлэн гадаад хэл хялбар аргаар сурах, аяллын хєтєч, хулгайд алдсан гар утсаа хаанаас ч илрvvлэх боломж, vр ашиггvй мєнгє зарцуулах, цаг хожих, цаасан мєнгєнєєс татгалзах,  завгvй байсан vедээ автоматаар утас нь vйлдэл хийж, хариулах боломж гээд хvний санаанд оромгvй шийдлvvдийг монгол залуус зохион бvтээсэн нь бахархах сэтгэлийг єєрийн эрхгvй тєрvvлж байв. Гэхдээ бvх бvтээлvvд цоо шинэ шийдлvvд байсан гэж хэлэх аргагvй бєгєєд харин олон улсад нэвтэрсэн тухайн орны нєхцєлд л зориулж хийх шаардлагатай програмууд бас нэлээд байлаа. Тухайлбал нийтийн тээврийн vйлчилгээний лавлах, хамгийн ойрхон автобусны чиглэлийн маршрут, англи-монгол толь бичгvvдийг энд дурдаж болно.  зарим бvтээлvvд 

 


“Бид єнєєдєр єрсєлдєгч гэсэн харин маргааш эх орныхоо нvvр царай”
Бид уралдаанд оролцож буй залуусын тєлєєлєлтэй нь цєєн хором ярилцсан юм.

 

 


 

Тэргvvн байрны шагналт 2 сая тєгрєгний эзэн, “Цагаан толгой” бvтээлээр оролцогч, Эм Эс Пи Ди Ти компаний захирал Ж.Мєнхгэрэл: 
Би ХААИС-ийг 2010 онд тєгссєн. Оюутан байхаасаа ухаалаг гар утсыг ашиглан бvтээл  хийж эхэлсэн. Тэгээд сургуулиа тєгссєний дараа энэ оны нэгдvгээрсарын 14-нд Эм Эс Пи Ди Ти компанийг багийн дєрвєн залуустайгаа vvсгэн байгуулсан юм. Одоогоор есєн гишvvнтэй, дотроо Вэб хєгжvvлэлт, Айпоне, Андройд гэсэн гурван багтай.  Энэ уралдаанд оролцож байгаа залуус маш гоё шийдлvvдийг танилцуулж байна. Биднийг ийнхvv дэмжин энэ уралдааныг зохион явуулж байгаа Мобикомын хамт олонд баярласан талархсанаа илэрхийлье.

 


Гуравдугаар байрны шагналт 1 сая тєгрєгний эзэн, “Peepp” бvтээлээр оролцогч,  New Media Marketing Agency компаний гар утас хєгжvvлэлтийн хэлтсийн захирал П.Даваацэрэн:
 Тэмцээнд оролцсондоо баяртай байгаа. Зохион байгуулалт сайн болсон бєгєєд маш олон оролцогчидтой сайхан тэмцээн болж єнгєрлєє. Монголд маш олон ухаалаг гар утас дээр суурилсан програм хангамж хєгжvvлэгчид бий болсныг харлаа. Бvгдэнд нь цаашдынх нь ажил vйлст єндрєєс єндєр амжилт хvсье.  Програмын санаа олон сарын ємнєєс тєрж бага багаар хєгжиж явсаар єдийг хvрсэн. Анхнаасаа санаагаа гаргаад нэлээд тєлєвлєгєєтэй явж байгаа болохоор онцлох хvндрэл гэхээр зvйл гарсангvй. Бидний гол баримталдаг зvйл бол програм маань нэг л vйлдлээ маш сайн гvйцэтгэдэг байх ёстой. Цаашдаа  Silicon Valley-д Mongol startup-г бий болгох зорилго тавин ажиллаж байна.


 
 

“ГрэйпСити Монгол” компанийн вэб хєгжvvлэгч Бя.Мєнхцэцэг: 
Манай компани 2010 онд байгуулагдсан. Банк санхvv тєлбєр тооцооны чиглэлээр программ зохион бvтээдэг. Мостмоней vйлчилгээний талаар хэрэглээг нэвтрvvлж байгаа. Энэ нь хэрэглэгч банкны дансаа удирдан тєлбєр тооцоо хийх боломжтой болж байгаа гэсэн vг. Манай энэ шинэ санаа гар утасны тєрлєєс хамааран хvчин чадлын хувьд єєр єєрєєр суулгаж болно. Интернэтэд холбогддог гар утас бол бvр их цаг хєнгєвчилєх юм. Энэ тэмцээнд оролцож буй залуус бvгдээрээ євєрмєц шийдлvvдийг vзvvлж байна. Бид єнєєдєр єрсєлдєгч гэсэн маргааш эх орныхоо нvvр царай болно.

Тэмцээнийг зохион байгуулагчдын нэг  Б.Авирмэд: 
Бид сvvлийн хоёр гурван жил хийгдсэн аппликейшнvvдийн чанар чансааг  харах зорилгоор зохион байгуулж байгаа. Оролцогчдын бvтээл улам сайжирч, хєгжvvлэгчдийн хvрээ єсч байгаад тун их баяртай байна. . Манай энэ удаагийн уралдаанд багаар ихэнх нь оролцож байгаа нь  олзуурхууштай. Энэ нь цаашдаа єргєжих боломжтойг харуулж байгаа хэрэг. Ухаалаг утасны програм нь зєвхєн програм хангамж гэхээсээ єєрєє vйлчилгээ, єєрєє контент (агуулга) юм. Тиймээс хэрэглэгч юу хvсч байна, хэрэглэгчдэд яаж хvргэх vv, яаж сурталчлах уу гэх мэтийг маш олон талаас нь тооцох шаардлагатай болдог. Ялангуяа вэб дизайн, , мултимедиа, анимэйшн чиглэлээр ажилладаг студи, продакшнууд эдгээр програм хангамжийн компаниуд, хувь хvмvvстэй хамтран Монгол агуулгыг бvтээвэл амжилтад хvрнэ гэдэгт эргэлзэхгvй байна. Энэ арга хэмжээ нь Мобиком корпорацийн шинэчлэл, инновацийг дэмжиж байгаа ажлуудын нэгээхэн хэсэг бєгєєд энэхvv уралдаанд оролцсон бvх оролцогчдод талархлаа илэрхийлж, єндєр амжилтыг хvсч байна. 



МТVП-ын Хамтын ажиллагаа, Судалгаа хєгжvvлэлтийн албаны захирал А.Ууганбаяр
МТVП 2009 оноос эхлэн ухаалаг утасны хєгжvvлэлтийн судалгаа, сургалт явуулж эдvгээ 200 гаруй хєгжvvлэгчдийг бэлтгээд байна. Vvний дараагаар Мобиком дэлхийн томоохон ухаалаг утас vйлдвэрлэгч Самсунг компанийн Галакси vйлдлийн системтэй ухаалаг утсыг албан ёсоор борлуулж, Монгол контентоос гадаад зах зээлд монгол хєгжvvлэгчид аппликейшнээ гаргах, худалдан авах боломжийг бvрдvvлэх, ЗПХ-оос хvчтэй дэмжин ажиллаж байгаа нь хатуу болоод зєєлєн дэд бvтцийг богино хугацаанд бvрдvvлсэн явдал болж байна. Богино хугацаа  хэдий ч монгол залуулсын бvтээсэн аппликейшнvvд олон улсын зах зээлд гарч амжилттай єрсєлдєх боломж тун ойрхон байгаа нь уг тэмцээнд эхний 3-н байрны аппликейшнээс тод харагдаж байна.

Ийнхvv оролцогчидтой хэдэн хором хvvрнэлдлээ. Тэмцээний I байрыг M Смaрт багийн “Цагаан толгой” бvтээл эзэлж хоёр сая тєгрєг, єргємжлєл II байрыг Ц.Наранбаяр ахлагчтай баг “Shining football бvтээлээрээ авч нэг сая 500 мянган тєгрєг єргємжлєл, III байрыг “New Media Technology” баг “Peepp” бvтээлээрээ авч нэг сая тєгрєг єргємжлєл хvртлээ. Мєн бvтээлийн vр дvнгээр жагсаан 10 оролцогчийг тусгай шагналаар урамшуулсан юм.

Энэхvv арга хэмжээний vеэр  MONDROID-2011 тэмцээний логог зохиосон Мэдээлэл Харилцааны Менежментийн Сургуулийн оюутан Э.Энх-Очийг Мобиком Samsung брэндийн гар утсаар шагнав. Уншигч та Монгол залуучуудынхаа бvтээсэн шинэ программуудыг заавал нэг туршаад vзээрэй.